Өөрөө заавал нэмж судал — DYOR

Crypto Mgl
3 min readJun 23, 2021

--

Крипто зах зээл дээр DYOR гэдэг товчлол маш их хэрэглэгддэг. Өөрөө заавал нягталж судал, өөрийн гэсэн судалгааны арга барилтай бол, тэгээд шийдвэрээ гарга гэсэн үг. Гадуур юу гэж шуугиж байсан ч өөрийн гэсэн судалгааг нэмж хий. Ямар тохиолдолд авах уу, зарах уу, яаж эрсдэлээс урьдчилан сэргийлэх үү гээд судалгаа хийх ёстой. Ямар нэг койн авах шийдвэр гаргахынхаа өмнө заавал шалгаж үздэг цөөн ч болов индикатор үзүүлэлттэй болох ёстой гэсэн үг. Таны шүтдэг дагадаг крипточин ямар нэг койныг онцолсон, бүр худалдан авсан тухайгаа бичсэн байж болно. Тэр бол шууд тэрийг худалдаж ав гэсэн үг биш. Та өөрөө заавал нэмж судлах ёстой. Крипто зах зээл цаг минут тутамд өөрчлөгдөж байдаг тул шийдвэр гаргалт маш хурдан байдаг. Тиймээс хэн нэгнийг сохроор дагах биш та өөрөө заавал шийдвэр гаргах бүртээ судалгаа нэмж хийдэг байх ёстой. Судалгаа гэхээр маш нүсрээр ойлгож хүлээж авах шаардлагагүй. Маш энгийн түвшинд, анхан шатны судалгааг хэрхэн хийж болох талаар өөрийн туршлагаасаа энд бичье.

1. Үнэ ханшийн судалгааг хийж сурах. Тухайн сонирхож байгаа койныхоо сүүлийн 24 цаг, 7 хоног, 1 сар, 90 хоног, 1 жилийн хамгийн дээд доод үнэ, мөн бүх цаг үеийн хамгийн өндөр болон хамгийн доод үнийг заавал сонирхож үзэх хэрэгтэй. Дээр нь нэмээд VOL буюу хэр их хэмжээгээр эргэлдэж байгааг анхаарч үзэх ёстой. Эдгээр мэдээллийг та CoinMarketCap-аас харж судлах боломжтой.

2. Менежмент, багийг нь судлах. Тухайн төслийн амжилт удирдаж байгаа багийн хүмүүсээс их хамаардаг. Тиймээс хайлт сайн хийж баг, менежментийг нь судлаад мэдэж авах хэрэгтэй.

3. Хэрэглээг нь судлах. Тус койн яг ямар асуудлыг шийдэх гэж гарч ирсэн, тэр зорилгодоо хүрч чадаж байгаа эсэх нь их чухал. Хэрэв зах зээл дээр уналт олон сараар үргэлжилвэл тодорхой хэрэглээтэй койнууд л тэсч үлдээд эргэж өсөх магадлалтай байдаг.

4. Хөгжүүлэлт хэр байгааг судлах. Road mapping буюу хөгжүүлэлтээ хэрхэн хийх, хэзээ ямар арга хэмжээ хийхээр байгааг нь заавал олж мэдэх хэрэгтэй. Тэгээд энэ арга хэмжээ нь олон нийтийн анхаарлыг хэр татаж байгаа нэмж судлах. Нэмээд тухайн койныхоо твиттер, телеграм гэх мэт сошил хаягуудыг дагаж хэр идэвхитэй байгааг нь өдөр тутам судлаад явахад их мэдээлэл олж авч чаддаг.

5. ТА хийх, уншиж сурах. ТА буюу техник анализ гэхээр олон хүн сүрддэг. Хүн болгон хийж сурах албагүй, гадуур маш олон хүн өөрийн хийсэн ТА-аа тавьсан байдаг. Тэр бүгдийг уншиж сурах нь маш чухал. Хэрэв та бусдын хийсэн ТА-г маш сайн уншаад сурчихвал алхам алхамаар өөрөө хийж сурах боломжтой болж байна гэсэн үг.

6. Харьцуулалт хийх. Ямар ч сайн койн байсан түүний талаар, мөн тухайн үеийн зах зээлийн талаар эерэг сөрөг мэдээлэл, дэмжсэн үл дэмжсэн хүмүүс байдаг. Энэ 2 талыг бүгдийг нь хооронд нь харьцуулж үзэх хэрэгтэй. Хэрэв та яагаад дэмжиж байгаа, яагаад дэмжихгүй байгаа гээд бүх шалтгааныг нь олж ойлгож чадвал магадгүй таны шийдвэр гаргалтад дөхөмтэй болж мэднэ.

Нэмээд хэлэхэд, хэрэв та элхийн тэргүүлэгч крипто бирж Бинансед аккаунт нээгээгүй бол энд дарж өөрийн аккаунтаа нээж крипто зах зээлийн аялалдаа нэг шинэ аялалыг эхлүүлээрэй.

--

--

Crypto Mgl

Крипто зах зээлийн талаар хэрэгтэй шинэ мэдээллүүдийг түгээх, хэлэлцүүлэг өрнүүлэх